Гачууртын ГЭР

Гачууртын ГЭР Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Гачууртын ГЭР, Vacation Home Rental, Ulaanbaatar gachuurt tosgin, Gachuurt.

Гачуурт тосгонд Монгол нүүдэлчин ахуй соёлоор дархлаагаа дэмжих жижигхэн гэр амралт. Сүү цагаан идээ 🌿 Эрдсийн оношилгоо + Хаш чулуун эмчилгээ
🍵 Уламжлалт цай • 🔥 Хоол • 🏞 Голын эрэг

21/08/2026

Шар тосыг "Мянган эм"-ийн туслагч гэгддэг.

​Оюун ухаан, санах ойг дэмжих: МУАУ-д шар тосыг "оюун ухааныг хурцлагч" гэдэг.
Ой тогтоолт муудах, тархины судасны хатуурал, зөнөх өвчнөөс сэргийлэхэд өдөр тутам хэрэглэхийг зөвлөдөг.

​Хийн өвчнийг дарах: Нойргүйдэх, зүрх дэлсэх, сэтгэл түгших үед шар тосыг хөлийн уул, алга, орой дээр түрхэж массаж хийхэд хий дороо дарагддаг.

​Ил шарх, түлэгдэлт: Шар тосыг баргашинтай (байгалийн эрдэс) хольж уушгины архаг өвчин, ходоодны шарханд уухаас гадна, арьсны түлэгдэлтэд шууд түрхэж хэрэглэдэг.

​Шар тосонд агуулагдах тосны хүчлүүд (бутират) нь гэдэсний ашигтай бактерийг тэжээж, бүдүүн гэдэсний үрэвслийг намдаадаг болохыг олон улсын судалгаанууд онцолдог.

Хотын төвөөс ердөө 30-40 минут яваад ийм нам гүм газар байдаг гэж бодоогүй.Өглөө сэрэхэд машины дуу биш, шувуудын жиргээ...
20/08/2026

Хотын төвөөс ердөө 30-40 минут яваад ийм нам гүм газар байдаг гэж бодоогүй.

Өглөө сэрэхэд машины дуу биш, шувуудын жиргээ сонсогдоно. Үүдээ дэлгээд харахад л уулс, цэвэр агаар... Хотын стресс хэдхэн цагийн дотор мартагддаг юм байна.

Гачууртын эцсээс ердөө 6 км-т байрлах манай "Гачууртын Гэр Амралт" нь амарч тайвшрахыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан.

🏡 Тохилог эсгий гэр
🌿 Эрүүл, цэвэр агаар
🥛 Шинэхэн сүү, цагаан идээ
♨️ Хаш чулуун халуун эмчилгээ
🩺 Эрдсийн оношилгоо
🚫 Архи хэрэглэхгүй, тайван орчин

Хэрэв та энэ амралтын өдрөөр гэр бүл, найз нөхөдтэйгөө хотын чимээнээс түр холдохыг хүсэж байвал бидэнтэй холбогдоорой.

📍 Гачууртын эцсээс 6 км
📞 9477 1577

Та хамгийн түрүүнд хэнтэй хамт энд ирмээр байна? 😊

18/08/2026

«Голын усанд хөлөө дүрэхэд л бие чинь тайвширч эхэлдэг...»

Голын усанд алхахын ач холбогдол

Зүрх судасны эрүүл мэнд:
Алхалт нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулна. Судасны хатуурлыг бууруулж, амралтын үеийн зүрхний цохилтыг бууруулдаг судалгаанууд бий. Усны эсэргүүцэл нь дасгалыг илүү үр дүнтэй болгодог.
Үе мөчний ачааллыг бууруулна:
Усны хөвөх хүч (buoyancy) нь өвдөг, ташаа, нуруунд үзүүлэх дарамтыг багасгадаг тул артрит, гэмтэлтэй хүмүүс эсвэл өндөр настанд тохиромжтой, нөлөөлөл багатай дасгал юм.
Булчин, хүч чадлыг сайжруулна:
Усны эсэргүүцэл нь хөл, биеийн булчинг чангална.
Сэтгэл зүй, стресс:
Усны ойролцоо байх (blue space) нь сэтгэлийн хөдөлгөөнийг сайжруулж, стресс, түгшүүрийг бууруулдаг. Урсгал усны дуу чимээ, байгалийн орчин серотониныг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Бусад: Зарим судалгаагаар усан алхалт нь цусан дахь үрэвслийн үзүүлэлтүүдийг бууруулж, азотын оксидыг нэмэгдүүлэх, өндөр настанд биеийн үйл ажиллагааг сайжруулах зэрэгт тустай.

Дагаад, дараагийн байгалийн эмчилгээг алдахгүй мэдэж аваарай!!!
Хэрэгтэй нэгнээ Меншион хийгээрэй. Амралтаа зохицуулаад манайд ирж алжаалаа тайлаарай.

16/08/2026

# Завгүй амьдрал дунд хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол... үр хүүхэд. ❤️

Өдөр бүрийн ажил, уулзалт, утас, сошиалын завгүй хэмнэлд бид хамгийн эрхэм хүмүүсдээ цаг гаргахаа мартах үе байдаг.

Гэхдээ #хүүхдийн #бага нас хэзээ ч #эргэж #ирдэггүй.

Тиймээс өнөөдөр л тэдэндээ зориуд цаг гаргаарай.

Хүүхэд өв соёл, ёс заншлаа мэддэг байхад өөрийгөө хэн болохоо илүү сайн ойлгож, үндэс угсаагаараа бахархдаг.

Байгальтай ойр өссөн хүүхэд ажигч, тэвчээртэй, хариуцлагатай, амьдралын энгийн үнэ цэнийг мэдэрч өсдөг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

Өв уламжлал гэдэг номноос уншаад л сурчихдаг зүйл биш.

Монгол ахуйгаа мэдэрч, байгальтайгаа ойр байж, өдөр тутмын амьдралаас суралцдаг хамгийн үнэ цэнтэй өв юм.

Бид хүүхдүүддээ эд хөрөнгө үлдээхээс илүүтэйгээр "өв соёл, хүмүүжил, сайхан дурсамж" үлдээж чадвал тэр нь насан туршийнх нь баялаг болно.

🌿 "Тэднийгээ өв уламжлалтай нь ойрхон өсгөөрэй."

💬 Та хүүхэдтэйгээ хамгийн сүүлд хэзээ байгальд гарч, Монгол ахуйгаа хамтдаа мэдэрсэн бэ?
Сэтгэгдэлдээ хуваалцаарай. ❤️

#МонголАхуй #ӨвУламжлал #ХүүхдийнХүмүүжил #ГэрБүл #БайгальтайОйр #МонголЁсЗаншил #ЭцэгЭхийнҮүрэг #ХүүхдийнИрээдүй

09/08/2026

Өрөм – Байгалийн тосонд агуулагдах тосонд уусдаг витаминууд

Өрөм нь сүүний тослог хэсэг бөгөөд:

✔️ А витамин – хараа, арьс, дархлаанд хэрэгтэй.

✔️ D витамин – кальцийн шимэгдэлтийг дэмждэг.

✔️ Е витамин – антиоксидант үйлчилгээтэй.

Мэдээж тослог хүнс тул хэмжээг тохируулан хэрэглэх нь чухалшүү.

#ГачууртынГэр #МонголАхуй #ХөдөөАмаръя #ГэрБүлийнАмралт #ЦагаанИдээ #Өрөм

07/08/2026

☀️"Яагаад шинэ биш, хуучин туурга тавьсан юм бол?"

Анзаарав уу? 👀
Манай гэрийн арын туурга цоо шинэ биш.

Энэ бол хэмнэлт биш, "монгол ахуйд үе дамжин ирсэн ухаан" юм.

Зуны улиралд гэр дотор сэрүүхэн байж, салхи агаар чөлөөтэй сэлгэх нь хамгийн чухал. Тиймээс арын хэсэгт бага зэрэг нимгэрсэн хуучин туурга тавих нь агаарын солилцоог сайжруулж, гэрийг илүү тав тухтай болгодог.

Монголчууд аливаа зүйлээ дуустал нь ариг гамтай хэрэглэж, байгальдаа илүү хог хаягдал үлдээхгүй байхыг эрхэмлэсээр ирсэн.

Хуучин бүхэн муу биш.
Зөв хэрэглэвэл тэр нь "туршлага, ухаан, байгальтайгаа зохицон амьдрах соёл" болдог.

💬 Та өмнө нь энэ уламжлалт аргыг мэддэг байсан уу?
Сэтгэгдэл дээр үлдээгээрэй.

#МонголГэр #МонголАхуй #Уламжлал #ЭкоАмьдрал #БайгальтайгааЗохицон #ГэрБарих #МонголСоёл #ХөдөөАмьдрал

06/08/2026

Бага насны минь хамгийн тод, хамгийн нандин дурсамжууд бүгд л зуны энэ л өдрүүдэд үлдсэн байдаг.

​Нарны халуун тусгал,
хөл нүцгэн гүйсэн ногоон зүлэг, сэвшээ салхитай цуг ирдэг тэр л эрх чөлөөний мэдрэмж...

Энэ мэдрэмжгүйгээр зуныг яаж төсөөлөх юм бэ? ✨
​Таны бага насны зуны хамгийн тод дурсамж юу вэ?

Коммент хэсэгт хуваалцаарай 👇
​ #Зун #БагаНасныДурсамж

05/08/2026

Усны чимээ хүнийг тайвшруулж
Элдэв бодлоос ангижруулдаг

#усны #Амралт #Тайтгарал

05/08/2026

Голын эрэгт энэ чимээг сонсож хамт суух хүнээ меншиондоорой.

04/08/2026

Аая ийм л газар шдээ

За тэгээд залгаад хүрээд ирээрэй.
Хотын төвөөс 20 гариухан км шдээ

Хаштаг

#ГачууртынГэр #ХөдөөАмаръя #ГэрБүлийнАмралт #ЦагаанИдээ #СүүтэйЦай

Address

Ulaanbaatar Gachuurt Tosgin
Gachuurt

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Гачууртын ГЭР posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share