Khaan Taij Resort Camp

Khaan Taij Resort Camp Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Khaan Taij Resort Camp, Hotel, Harhorin.
(2)

🏕️ |Khaantaij Resort Camp||ХаанТайж Ресорт Камп|
Их Монгол Улсын эртний нийслэл Хархорин Орхон Түшээ гүний хөвөөнд байрлах амралтын бааз
🌄 Эртний түүх + Орчин үеийн тав тух
📍Хархорин, Өвөрхангай
☎️ Захиалга: 8916-9000, 8877-1827,8811-2868

15/06/2026
15/04/2026

ХАНГАЙ ХАЙРХАН бүтэн зураглал
Өвөрхангай аймаг Хар Хорин сум
Хавар 2026.04.15 он

ШАНХЫН ХИЙДӨвөрхангай аймгийн Хархорин (Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу) сумын Шанх багийн төвөөс зүүн урд...
14/04/2026

ШАНХЫН ХИЙД
Өвөрхангай аймгийн Хархорин (Хуучнаар Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу) сумын Шанх багийн төвөөс зүүн урд зүгт 4 км орчим зайд Харз голын баруун эрэгт Сайхан булгийн дэнж хэмээх газарт байдаг. Чингис хааны алтан ураг Өндөр гэгээн Занабазарын 13 насны сүүдэрт зориулан 1647 онд байгуулжээ. 1774 онд Шадувлин сүмийг, 1781 онд Даржаалин сүмийг, 1808 онд Жуд дацан, 1825 онд Цанид дацан, 1833 онд Дашчойнхорлин Манба дацанг V Богдын санаачилгаар, 1838 онд Майдар бурханы сүмийг Баруун хүрээний дэд лам Жамьян, цорж Лувсанпунцаг, Түшээт хан Цэрэндорж нарын санаачилгаар, 1842 онд Диваажин нэрт сүм, 1856 онд Зурхайн дацанг VII Богдын зарлигаар тус тус байгуулжээ.
Тус хүрээний тухай архивын баримт бичигт:
"...Очирбат Түшээт ханы хошууны нутаг Шанх уулын өвөрт Жибзундамба хутагтын харьяат хүрээ нэг. Үүний хэмжээ урагш хойш 300 алд, баруун зүүн тийш 375 алд. Үүнд нэг мянга илүү лам нар сууж хурал сургууль үйлдэж өдөр бүр дээдийн түмэн өлзий бататгах хийгээд нийт амьтны тусын тулд ном уншиж буй" хэмээжээ.
Шанх гэж нэрлэгдэхээс өмнө "Баруун хүрээ" хэмээгддэг байжээ. 1654 онд Номын хүрээ буюу Богдын хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү Сойвон Билбийдоржид Номын хүрээний үндсэн хэсгийг ном судар, түүх дурсгалын зарим зүйлтэй хамт үлдээжээ. Ийнхүү баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг "Баруун хүрээ" хэмээн нэрлэх болсон байна. Хожим Шанх уулын өвөр талд байрших болсноор "Шанхын хүрээ" хэмээгдэх болжээ.
Ийнхүү Шанхын хийдийн үүсэл нь Номын хүрээ буюу Богдын хүрээтэй холбоотой ажээ. Хожим Түшээт хан Ванжилдорж бээр өөрийн хөвгүүн Пунцагравданг хийдийн гэгээнд өргөсөнд Өндөр гэгээн Занабазар тэр хөвгүүнийг "Ноён лам" хэмээн өргөмжлөн Баруун хүрээний эзнээр залжээ. Түүнээс хойш Баруун хүрээ буюу Шанхын хийд нь Чингис хааны Алтан ургийн угсааныхан төвлөрсөн Түшээт хан аймгийн шүтлэг бишрэлийн гол хийд болж, улмаар Чингис хааны бүтээлгэсэн Их Монгол Улсын "Дотоод их хүчит" хар сүлдийг тусгайлан барьсан "Сүлдний өргөө" буюу Тугийн гэрт байрлуулаад 1937 он хүртэл дэг жаягийн дагуу тахисаар иржээ.
Эдүгээ Шанхын хийдийн өмнө талын хөндийд "Хар сүлд"-ний тахилга, түүнд зориулсан наадам хийдэг байсан газарт гэрэлт хөшөө босгосон байдаг. Шанхын хийдийн хамба лам буюу "Ноён лам"-ууд нь ч Чингис хааны алтан ургаас тодорч байсан зэргээс харахад Монголын төр шашны олон зууны түүхтэй салшгүй холбоотой хийд юм. Баруун хүрээний Ноён цорж лам Лувсанбалдан 1847 онд өөрийн лавринг босгосон нь одоогийн Пунцагдаржаалин сүм ажээ.
Эл хийд бусад сүм хийдийн адил 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж нураагдсан боловч "Ноён ламын сүм" буюу Пунцагдаржаалин сүм үлдэж хоцорсонд тулгуурлан 1990 онд Баруун хүрээ хийдийг дахин сэргээжээ. Мөн хийдийг хаагдах үед тус хүрээнд сууж байсан лам нар болох Цэвээний Цэрэнпил, Лувсандоржийн Нацаг, Гомбосүрэнгийн Найдан нарын хүмүүс зарим бурхан тахилыг нууцаар авч гарсан байсан бөгөөд Шанхын хийдийг сэргээхэд буцааж залсан төдийгүй хийдийн ном уншлагыг сэргээхэд ихээхэн тус болжээ.
Эдүгээ тус хийд даа лам, гэсгүй, унзад лам нарын бүрэлдэхүүнтэйгээр өдөр бүр ном уншлага үйлдэж, сар бүрийн шинийн 8-нд Манал, шинийн 15-нд ерөөл, шинийн 29-нд сахиус, цагаан сарын битүүний өдөр Дарь эхийн мандал шиваа хурж, зуны эхэн сарын шинийн 3-нд Майдар эргэдэг байна. Шанхын хийдийн хашаанд 1990, 1992, 1993 онд байгуулсан 3 суварга бий.
Мөн Шанхын хийдэд Өндөр гэгээн Занабазар 5 настайдаа өмсөж байсан баривч, өөрийн мутраар үйлдсэн гэх ганлин их бүрээ, Автай сайн хаан Төвд орноос залж ирсэн Очирваань бурхан зэрэг хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг.

Address

Harhorin

Alerts

Be the first to know and let us send you an email when Khaan Taij Resort Camp posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share