Red Rock Resort, Mongolia

  • Home
  • Red Rock Resort, Mongolia
Call Website Contact the hotel

Red Rock Resort, Mongolia Ready to Rock!
(1806)

26/10/2026
26/10/2026

🌿 Рэд Рок Ресорт алхалтын маршруттай боллоо.
Цэвэр агаарт алхаж, Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль, уулсын нам гүмийг мэдрээрэй. 🍃
📍 Рэд Рок Ресорт, Горхи-Тэрэлж
☎️ +976 7700-0111
📧 [email protected]

🌏 ITM MONGOLIA 2026 онцлох арга хэмжээ болох “Future Tourism Forum” форумд “РЭД РОК ХОЛДИНГ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П...
24/10/2026

🌏 ITM MONGOLIA 2026 онцлох арга хэмжээ болох “Future Tourism Forum” форумд “РЭД РОК ХОЛДИНГ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батхүү оролцлоо.
🎤 Тэрээр форумын хүрээнд “Аялал жуулчлалын төсөл – Шилдэг туршлага” сэдвээр илтгэл тавьж, аялал жуулчлалын салбарын төсөл хэрэгжүүлэлт, бодит туршлага, амжилтын хүчин зүйлсийн талаар хуваалцлаа.🇲🇳

Тус форумд аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, удирдлага, менежерүүд оролцож, дэлхийн хөгжлийн чиг хандлага, хиймэл оюун ухаан, технологи, борлуулалт, маркетинг, хэрэглэгчийн сонголт, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломж болон шилдэг туршлага зэрэг салбарын ирээдүйг тодорхойлох чухал сэдвүүдийг хэлэлцлээ.

24/10/2026

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд Мишээл экспо төвд эхэллээ.

🌿 ITM MONGOLIA 2026👇Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, форумд Red Rock Resort нь оролцож байна📌 Booth 73Манай  73-р ...
23/10/2026

🌿 ITM MONGOLIA 2026👇
Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, форумд Red Rock Resort нь оролцож байна
📌 Booth 73
Манай 73-р бүүтээр зочилж, Red Rock Resort-ийн аялал, амралт, байгальд ойрхон онцгой боломжуудтай танилцаарай. ✨
🎁 73-р бүүтэнд таныг олон сонирхолтой зүйлс хүлээж байна!

🗓️ 2026 оны 10 дугаар сарын 23–25
📍 Мишээл Экспо

23/10/2026

🌏 ITM MONGOLIA 2026 — FUTURE TOURISM FORUM
AI • DIGITAL • BUSINESS • GROWTH

🎤 АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙГ ТОДОРХОЙЛОХ ИЛТГЭГЧИД

Аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, шинэ боломж, инновац, хөрөнгө оруулалт, хүний нөөц, технологи, тогтвортой хөгжлийн талаар салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтэн, удирдлагууд мэдлэг, туршлагаа хуваалцах гэж байна.

🎯 ФОРУМЫН ИЛТГЭГЧИД БА СЭДВҮҮД

🔹 10:00 | ФОРУМЫН НЭЭЛТ
С.Баясгалан — Монголын Аялал Жуулчлалын Холбооны Ерөнхийлөгч

🔹10:10 | АЗИЙН СЭРГЭЛТ БА МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Д.Бум-Эрдэнэ — Mongolian Marketing Consulting Group (MMCG)-ийн Гүйцэтгэх захирал

🔹 10:30 | ӨНДӨР ҮР ӨГӨӨЖТЭЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ / HIGH YIELD TOURISM
Dr. Jens Thraenhart — Гүйцэтгэх захирал, энтрепренер, Saudi Tourism Authority-ийн зөвлөх

🔹 11:00 | ОЛОН УЛСЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ ШИЛЖИЛТ
М.Сайнбилэг — Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал

🔹 11:15 | АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ — ШИЛДЭГ ТУРШЛАГА
П.Батхүү — Red Rock Holding ХХК-ийн Гүйцэтгэх захирал

🔹 11:30 | АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙ: ХҮНИЙ НӨӨЦИЙН БЭЛЭН БАЙДАЛ БА УР ЧАДВАР
Г.Төртогтох — Zangia.mn

🔹 11:45 | АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨСӨЛ — ШИЛДЭГ ТУРШЛАГА
Г.Уянга — Wild Mongolia-ийн хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал; PATA Future Face 2026

🔹 12:00 | ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА ДААТГАЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Г.Баасанбат — Тэнгэр Даатгалын Дэд захирал, Мандал Санхүүгийн Нэгдлийн охин компани

🔹 12:15 | ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ: ОЛОН УЛСЫН СТАНДАРТ МОНГОЛЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
Д.Ариунтуул — Сод Ундарга Эдвайзори ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Менежментийн зөвлөх, Тэргүүлэх аудитор

🔹 12:30 | ШИЛДЭГ АРГА ХЭМЖЭЭ
Г.Хонгорзул — ARA Festival-ийн хамтран үүсгэн байгуулагч, ARA Art Gallery-ийн захирал

🔹 12:45 | ФОРУМЫН ДҮГНЭЛТ, ХААЛТ
Монголын Аялал Жуулчлалын Холбоо

☕ 12:50 | NETWORKING COFFEE
Илтгэгчид, оролцогчдын чөлөөт уулзалт, харилцаа холбоо

✨ ШИНЭ МЭДЛЭГ • ШИНЭ САНАА • ШИНЭ БОЛОМЖ • ШИНЭ ТҮНШЛЭЛ

🎟 ТӨЛБӨРТЭЙ ОРОЛЦОО • СУУДЛЫН ТОО ХЯЗГААРТАЙ

🎫 Цахим тасалбарыг: https://ticket.mn/event/3282

Холбооны гишүүнчлэлтэй бол доорхи линкээс бүртгүүлж, тасалбараа баталгаажуулна уу.

https://forms.gle/oJLDaQtPfZJDDvxB8

Аялал жуулчлалын салбарын удирдлага, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд та бүхнийг ирээдүйн аялал жуулчлалын хөгжлийн боломжийг хамтдаа хэлэлцэхийг урьж байна.

📅 2026 оны 10 дугаар сарын 24
⏰ 10:00–14:00
📍 CROCUS EVENT HALL

ITM MONGOLIA 2026
Connecting Destinations • Creating Opportunities • Shaping Sustainable Tourism

22/10/2026

🌏 ITM MONGOLIA 2026 – ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН, ФОРУМ
Монгол Улсад зохион байгуулагдах ITM Mongolia 2026 олон улсын аялал жуулчлалын экспо, чуулган 1 хоногийн дараа эхэлнэ! 🎉
Талбайн захиалга дүүрч байгаа тул та яараарай!!!
✨ Хиймэл оюун ухаан, Цахим технелоги, бизнес өсөлт уриан дор зохион байгуулагдах тус арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарын байгууллага, мэргэжилтэн, бизнес эрхлэгчид болон гадаад, дотоодын түншүүдийг нэг дор холбох томоохон уулзалт болно.
📅 2026 оны 10 дугаар сарын 23–25
📍 Мишээл Экспо төв
🤝 Шинэ түншлэл, хамтын ажиллагаа
🌏 Олон улсын харилцаа, сүлжээ
🏕️ Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ
💡 Салбарын шинэ чиг хандлага, боломжууд
ITM Mongolia 2026 – Монголын аялал жуулчлалыг дэлхийтэй холбох талбар.
📌 1 хоног үлдлээ! Та бэлэн үү?
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Дундговь аймаг Засаг даргын Тамгын газар
Нийслэлийн Аялал жуулчлалын газар / Ulaanbaatar city Tourism Department
Red Rock Resort, Mongolia
Black Rock Resort Mongolia
Global Event Company

Address


Alerts

Be the first to know and let us send you an email when Red Rock Resort, Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Hotel

Send a message to Red Rock Resort, Mongolia:

Shortcuts

  • Want your hotel to be the top-listed hotel?

Share