Нарс Зуслан

Call Website Contact the hotel

Нарс Зуслан БАЙГАЛЬД ХАЙРТАЙ, ШИНЖЛЭХ УХААНД ДУРТАЙ, НИЙГМИЙН ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД

Нарс хүүхдийн зуслан
narscamp.mn ОУ-ын Нарс хүүхдийн зуслан нь 1984 онд байгуулагдсан.

Нэг ээлжиндээ 250-300 хүүхэд хүлээн авч 5-14 хоногийн хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг.
2015, 2016, 2018, 2019 оны шилдэг зуслан. Манай зуслан нь ОУ-ын зуслангуудын холбооны гишүүн зуслан бөгөөд 2017 оноос ОХУ-ын ОУ-ын хүүхдийн төв Артек зуслантай хамтын үйл ажиллагааг эхлүүлэн жил бүр багш, хүүхэд солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна.
Түүнчлэн зуслангийн ОУ-ын ээлжээр ОХУ-ын Тува, Буриад, БНХАУ-ын ӨМӨЗ орноос жил болгон амрагч хүүхдүүд хүрэлцэн ирж амардаг.

27/10/2026

🇲🇳🌲 МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🎉

🏕️ Хүүхдийн зуслан бол бяцхан зүрхнүүдэд аз жаргал бэлэглэж, нөхөрлөлийг бүтээж, бие даах чадвар, итгэл найдвар, насан туршийн нандин дурсамжийг үлдээдэг онцгой ертөнц билээ.

Энэхүү түүхэн 100 жилийн ойн босгон дээр үе үеийн хүүхэд багачуудын хөгжил, хүмүүжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зуслангийн үе үеийн хамт олон, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️

🏆 Мөн хүүхдийн зуслангийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлэн шагнал хүртсэн эрхэм хамт олондоо халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

🌲 Нарс зуслан бид хүүхэд бүрийн инээд хөөр, аз жаргалтай дурсамжийг бүтээж, үе үеийн хүүхэд багачуудын зүрх сэтгэлд нандин мөр үлдээх эрхэм үйлсээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.

✨ Хүүхдийн инээд цалгисан зуслангийн алтан түүх улам олон зуун жил үргэлжилж, зуслан бүрийн гал голомт бадарч, хүүхэд бүр аз жаргалтай дурсамжаар жигүүрлэн өсөх болтугай!

🇲🇳 Хүүхдийн зуслангийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Хүндэтгэсэн,
НАРС ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ХАМТ ОЛОН 💚

#НарсЗуслан #ХүүхдийнЗуслан100Жил #АзЖаргалтайДурсамж #ЗуслангийнХамтОлон

27/10/2026
🏕️☀️ Зуслангийн хөгжилтэй нэгэн өдөр! 😍Инээд хөөр, тоглоом наадам, найз нөхөд, дурсамжаар дүүрэн өдөр бүр Нарс зусланд ү...
16/08/2026

🏕️☀️ Зуслангийн хөгжилтэй нэгэн өдөр! 😍

Инээд хөөр, тоглоом наадам, найз нөхөд, дурсамжаар дүүрэн өдөр бүр Нарс зусланд үргэлжилсээр… 💚

Хүүхэд насны хамгийн гоё мөчүүд хамтдаа бүтдэг. 🥰🌲

🤩 Эцэг, эх, асран хамгаалагчдын анхааралд! 🏕️Маргааш хүүхдүүд маань Тэнгис кино театрын үүдэнд 10:30 цагийн орчимд очих ...
15/08/2026

🤩 Эцэг, эх, асран хамгаалагчдын анхааралд! 🏕️

Маргааш хүүхдүүд маань Тэнгис кино театрын үүдэнд 10:30 цагийн орчимд очих тул та бүхэн цагтаа хүрэлцэн ирж, хүүхдээ хүлээн авна уу.

Баярлалаа. ❤️

🌲💚 Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд…Хамтдаа тоглож, инээлдэж, хөгжилдөж өнгөрүүлсэн энгийн нэг өдөр хүртэл хүүхдүү...
15/08/2026

🌲💚 Хүүхэд насны хамгийн сайхан дурсамжууд…

Хамтдаа тоглож, инээлдэж, хөгжилдөж өнгөрүүлсэн энгийн нэг өдөр хүртэл хүүхдүүдийн сэтгэлд удаан үлддэг. 🥰

Өнөөдрийн инээд маргаашийн дурсамж. ✨
Нарс зусланд хүүхэд насны аз жаргалтай мөчүүд үргэлжилсээр… 🏕️❤️

🧠🎯 Корнохолл тэмцээнОносон бүр нь оноо, шидэлт бүр нь төвлөрөл! 💪Хүүхдүүд маань бай онох ур чадвар, нарийн тооцоолол, тэ...
14/08/2026

🧠🎯 Корнохолл тэмцээн

Оносон бүр нь оноо, шидэлт бүр нь төвлөрөл! 💪

Хүүхдүүд маань бай онох ур чадвар, нарийн тооцоолол, тэвчээрээ сорин өрсөлдсөн Корнохолл тэмцээнээрээ хөгжилтэй бас сонирхолтой мөчүүдийг бүтээлээ. 🏆👏

Тоглож байхдаа суралцаж, өрсөлдөж байхдаа хөгжицгөөе! 🌲✨

🌎✨ Дэлхийг танин мэдэх аялал маань үргэлжилсээр…Энэ удаа хүүхдүүдэд улс улс хуваарилж, тухайн улсынхаа тухай мэдээллийг ...
13/08/2026

🌎✨ Дэлхийг танин мэдэх аялал маань үргэлжилсээр…

Энэ удаа хүүхдүүдэд улс улс хуваарилж, тухайн улсынхаа тухай мэдээллийг өөрсдөө судлан олж, ханын самбараа бүтээлчээр хийлээ. 🎨📚

Харин хамгийн сонирхолтой нь — бэлэн болсон бүтээлээ багш нар болон найзууддаа өөрсдөө танилцуулж, олж мэдсэн зүйлсээ хуваалцсан юм. 🗣️🌍

Зүгээр нэг мэдээлэл цээжлэх биш, өөрөө хайж олох → бүтээх → бусдад тайлбарлах замаар хүүхдүүдийн танин мэдэхүй, судлах чадвар, өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх хөтөлбөр байлаа. 💚

🌏 Багахан судалгаанаас том мэдлэг эхэлдэг.

Address

СХД, 24-р хороо, Баруун салаа, Баянсогоотын ам
Ulaanbaatar
2QPV+R8ULAANBAATAR,

Alerts

Be the first to know and let us send you an email when Нарс Зуслан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Hotel

Send a message to Нарс Зуслан:

Shortcuts

Share

Category