Bayantumen natural village-Амралтын газар

Call Directions Contact the hotel

Bayantumen natural village-Амралтын газар Бид байгалийн тосгоныг цогцлооно

16/08/2026
30/07/2026

сум 8-р сарын 11,12-нд "Талын амьд өв - Цагаан зээр" наадмыг
Bayantumen natural village-Амралтын газар -т зохион байгуулах гэж байна.
“ТАЛЫН АМЬД ӨВ ЦАГААН ЗЭЭР” Нөхөрлөл хөгжил -2026 наадам
📍Зорилго: Монгол орны ховор амьтан болох цагаан зээрийг хамгаалах, хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлд түшиглэсэн байгаль хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх болон байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтын эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд энэхүү наадмын зорилго оршино.
📍Зорилт:
- Сумын БНХМ-ийн нөхөрлөлүүдийн эрх, засаглал, бие даах мэдлэг чадавх, урам зоригийг нэмэгдүүлэх
- БНХМ нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг сурталчлах, хэрэгжүүлж буй байгаль хамгааллын сайн туршлага, ажлын үр дүн, ач холбогдлыг иргэд, олон нийтэд таниулах.
- Хүүхэд, залуучууд, иргэдийн экологийн боловсролыг дэмжиж, байгаль орчноо хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэх
- Төрийн болон ТББ, Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал (НИМБХ) төслийн хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах.
- БНХМН-н гишүүдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, үзэсгэлэн худалдаа гаргаж нутгийн бренд бүтээгдэхүүнтэй болох
- Хууль бус ан агнуураас урьдчилан сэргийлэх, малчдад газар нутагтаа эзэн байх, байгаль хамгаалагч хандлага, сэтгэлгээг бий болгох
- Цагаан зээрийн экологийн ач холбогдлыг таниулах
- Байгаль хамгаалах хууль тогтоомжийг иргэдэд таниулах
- Цагаан зээрийг хамгаалах талаар олон нийтийн санаачилгыг дэмжих.
📍Хугацаа, байршил: 2026 оны 08 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Баянтүмэн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Баянтүмэн виллаж” амралтын газарт.
📍Зохион байгуулагчид:
- Сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар
- Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл
- “Баянтүмэн сумын БНХМ-н нөхөрлөлүүдийн холбоо” ТББ - БНХМНХолбоо
- TNC- Нутгийн иргэдийн манлайлсан байгаль хамгаалал төсөл (ОНЗ)
НААДМЫН ХӨТӨЛБӨР
📌2026 оны 08 дугаар сарын 11-ний өдөр
09:00-10:00 Бүртгэл
10:00-10:30 “Нөхөрлөл хөгжил наадам” нээлтийн үйл ажиллагаа
10:30-11:00 Мэндчилгээ /Соёлын төв, нөхөрлөлийн хамтарсан урлагийн тоглолт
11:00-11:10 Наадмын хөтөлбөр, наадмын үеэр дагаж мөрдөх журам, санамж өгөх зааварчилгаа
11:10-13:00 Сургалт, хэлэлцүүлэг
13:00-14:00 Цайны завсарлага
14:00-14:15 Гэрийн даалгаврын шалгаруулалт /Урьдчилан зохион байгуулсан уралдааны дүн/
14:15-15:00 Уралдаанд шалгарсан илтгэлийн танилцуулга
15:00-19:00 Буухиа, олс таталт, морин уралдаан, бөхийн барилдаан
19:00-19:30 Шагналын үйл ажиллагаа
20:00-00:00 Галын наадам /open mic, quiz night/
📌2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр
10:00-11:00 “Талын амьд өв Цагаан зээр” нээлтийн үйл ажиллагаа
11:00-11:15 Завсарлага
11:15-12:00 "Цагаан зээрийн үнэ цэнэ" танин мэдэхүйн илтгэл 1
12:00-12:20 БНХМ-н “Хотонт” нөхөрлөлийн цагаан зээр хамгаалдаг туршлага
12:20-13:05 Цагаан зээрийн байгальд гүйцэтгэдэг үүрэг, экологийн ач холбогдол илтгэл 2
13:05-14:00 Үдийн завсарлага
14:00-15:00 Жүжигчилсэн тоглолт
/нөхөрлөлийн гишүүдийн дунд/
15:00-16:00 "Цагаан зээрээ хамгаалъя" АХА хөгжөөнт тэмцээн, Үндэсний сурын тэмцээн
16:00-17:00 Нүүдэлчин тоглоом
17:00-18:00 Дүгнэлт, зөвлөмж
18:00-18:30 Шагнал гардуулах үйл ажиллагаа
18:30-20:00 Чөлөөт цаг
20:00-23:00 Хаалтын шоу
Эх сурвалж:
Dornod DATA

20/07/2026

✨ Бүх төрлийн баяр, арга хэмжээний захиалга авч байна.

Төрсөн өдөр, ургийн баяр, хурим, хамт олны болон гэр бүлийн уулзалт гээд таны онцгой өдрийг тав тухтай орчин, амт чанартай хоол, найрсаг үйлчилгээгээр мартагдашгүй дурсамж болгон хамтдаа бүтээе.

📞 9957-0567

13/07/2026

☘️🏡 Нар жаргах мөч 🏡☘️

🇲🇳 НААДМЫН АМРАЛТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ!🌿 Bayantumen Natural Village-д гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо тав тухтай ...
03/07/2026

🇲🇳 НААДМЫН АМРАЛТЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ!

🌿 Bayantumen Natural Village-д гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо тав тухтай амарч, Наадмын баяраа мартагдашгүй өнгөрүүлээрэй.

🏡 Тохилог байр
🌳 Цэвэр агаар, нам гүм орчин
👨‍👩‍👧‍👦 Гэр бүл, хамт олны амралтад тохиромжтой

📞 Захиалга: 9957 0567 | 9593 0077

✨ Өөрт тохирох өдрөө эртхэн сонгож, захиалгаа баталгаажуулаарай!

03/07/2026

🥐 Амралтын хамгийн амттай мөч шинэхэн нарийн боовноос эхэлнэ. ☕🤍

Амралт + амттай нарийн боов = Төгс өдөр. 🤎

Амарч, амталж, аз жаргалыг мэдрээрэй. 🤍

#НарийнБоов #АмралтынГазар #Шинэхэн #Амттай

06/06/2026

🌷 Наадмын амралтын Захиалга авч байгаа шүү 🌷
99570567

Address

Choibalsan
976

Telephone

+97699580010

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Bayantumen natural village-Амралтын газар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Hotel

Send a message to Bayantumen natural village-Амралтын газар:

Shortcuts

Share

Category

Nearby hotels