Манайх нэг ээлжиндээ 250-600 хүн хүлээн авах хүчин чадалтай. Улаанбаатар хотоос-600км, Хэнтий аймгийн төв Чингис хотоос-270км, Чойбалсан хотоос-326км, Баруун урт хотоос-500км зайд оршино.
Манай жуулчны бааз нь Дэлүүн болдогийн өвөр энгэрт, Гурван нуурын хойт эрэг дээр байрладаг.
Аялалын төрлүүд:
-Эзэн Чингис хааны төрсөн түүхт газруудаар аялах аялал
-Энерги авч түүх соёлын танин мэдэхүйн аялал
-Явган аялал
-Морин аялал
-Уулын аялал
-Буриад айлын зан заншил
-Халх айлын зан заншилтай танилцах
-Үхэр тэргээр аялах
-Орон нутгийн болон ангийн музей үзэх
-Гэр барьж сонирхуулах
-Загасчлах аялал
-Фото аялал
-Шувуу ажиглах аялал
-Өвлийн аялал (цана, чарга, тэшүүр, морин чаргаар аялах)
-Зарим ангийн төрөл зүйлтэй танилцах
Рашаан сувилал нь Ардын уламжлалт болон Европ эмчилгээ хослуулан хийдэг. Та өвчин эмгэгээ уламжлалт анагаах ухаан, рашаан сувиллын эмчилгээгээр илааршуулж болно. Эмчилгээний нэр төрлүүд: -Зүү төөнүүр
-Соронзон бумба
-Шавар
-Шилмүүст ванн
-Бариа засал
-Агаар эмчилгээ
-Нар, элсэн шарлагууд
-Биеийн тамир
-Хануур
-Физик эмчилгээ
-Шар сүүн ванн
-Барагшуунтай ванн
-Сүүн бариа г.м