09/09/2026
Сайн байна уу.
Түмэн Амгалан хотхоны Улсын комисст хүлээлгэн өгөх үйл явцтай холбоотойгоор дараах мэдээллийг хүргэж байна.
Тухайн асуудлыг хариуцан ажиллаж байсан дарга ажлаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Улсын комиссын албан тоот гарах үйл явц түр хугацаанд хүлээгдэж байгаа болно.
Одоогоор орлох албан тушаалтныг энэ долоо хоногт томилох хүлээлттэй байгаа бөгөөд томилгоо хийгдсэний дараа Улсын комиссын холбогдох албан тоот гарах мэдээлэлтэй байна.
Иймд Улсын комиссын албан тоот гарах хүртэл түр хүлээцтэй байж, албан ёсны мэдээллийг биднээс авахыг хүсье.
Шинэ мэдээлэл гармагц захиалагч та бүхэнд тухай бүр шуурхай мэдээлэх болно.
Баярлалаа.
Холбогдох утас:77271818