Lofty Lounge & Vip Karaoke

Lofty Lounge & Vip Karaoke Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lofty Lounge & Vip Karaoke, Ulaanbaatar.

😱😱Та манайд тав тухтай, тохилог орчинд хямд үнээр баяр ёслол, уулзалт, зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж болно.
#Түрээслэдэг лоунж
rent room🥳
Lofty lounge
Утас 99191972 , 99301365

13/06/2026

😱😱Та манайд тав тухтай, тохилог орчинд хямд үнээр баяр ёслол, уулзалт, зэрэг бүх төрлийн арга хэмжээг зохион байгуулж болно.
#Түрээслэдэг лоунж
rent room🥳
Lofty lounge
Утас 99191972 , 99301365

08/04/2026
08/04/2026

Б.Энхбаярыг шалгаж эхэлжээ.

АТГ: 1.3 сая ам.доллартой холбоотой асуудлаар Б.Энхбаярт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа шуурхай зохион байгуулж эхэлсэн. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, гадаад дотоодоос шилжсэн мөнгөний хөдөлгөөн зарцуулалтыг шалгаж байна.

08/04/2026
08/04/2026
08/04/2026

Хэн хүнд тохиохгүй хэцүү амьдралаас эгэлгүйг бүтээж чадсан бахархам Монгол эмэгтэйн түүхийг уншихыг зөвлөе 🥰

ЦУС ТУУЧСАН АМЬДРАЛ...

Аззаяа охин дөрөв таван настай байсан юм болов уу, ухаан мэдээ ороход нь өглөө, эсвэл шөнө сэрэхэд хүүхэд уйлж, ёолж, орны өмнө нэг түмпэнд цус гоожоод байж байдаг байв. Цусаа гоожуулан уйлж, ёолж байгаа тэр хүү Аззаяа охины дараагийн дүү. Төрөхөөсөө л цусны өвчтэй төрсөн. Тэсгэлгүй өвчнөөсөө болоод зүрх зүстэл ёолох, өрөвдмөөр уйлах жаахан дүү нь, улаан цусанд битүү будагдсан орны даавуу, хувцас, подвоолк... Энэ бүхэн Аззаяа охины өдөр бүхэн харж, мэдэрч өссөн амьдрал. Хамар амнаас нь цус гоожоод тогтохгүй, байнга л эмнэлэгт хэвтэнэ. Ээж аав хоёр нь ээлжлээд, гэхдээ голдуу ээж дүүг нь сахиад хүүхдийн больницод хэвтэнэ. Дүүг нь Амараа гэдэг. Тоондоо ямар сайн гээч, зөвхөн тоондоо төдийгүй бүхий л хичээлдээ “гавал”. Цаанаасаа толгой сайтай хүүхдүүдийг бидний үеийнхэн ингэж нэрлэдэг байсан юм. Даан ч цусны ийм хүнд өвчнөөсөө болоод хичээлдээ явж чаддаггүй байлаа. Байсгээд цус алдаад эмнэлэгт хэвтэнэ, жилийн дийлэнхийг буюу 8-9 сарыг эмнэлэгт өнгөрөөнө.
Дүүгээ харж хайрлаж, өрөвдөж, эмтэрч өссөн охины хувьд амьдрал гэж ийм л байдаг гэж анх мэдрэгдсэн, ойлгосон. Хожим арай том болсон хойноо цоо эрүүл хүүхдүүдийг хараад “Энэ хүүхдүүд ямар их аз жаргалтайгаа мэддэг болов уу...” гэж бяцхан охин бодож дүүгээ тэдэнтэй харьцуулж улам их хайрладаг байлаа.
Аззаяаг 3-р ангид байхад хамгийн бага дүү дөнгөж төрөөд байв. Гэтэл бага дүү нь бас дахиад цусны өвчтэй төрчих нь тэр. Яагаад?! Ийм юм байж болдог юм уу?! Нэг айлд ийм амьдрал хуваарилж болдог юм уу?! Яагаад ийм шударга биш юм бэ...?!

"...Хоёр дүү маань байнга цус алдана, ээж нэг дүүтэй эмнэлэгт хэвтдэг байсан бол хоёр дүүг аваад эмнэлэгт хэвтдэг боллоо. Цэргийн оёдлын үйлдвэрт ээлжийн оёдолчин хийдэг ээж маань гэртээ гэхээсээ илүү эмнэлэгт амьдардаг байв. Ээжийн маршрут шөнийн ээлжнээс буугаад эмнэлэгт, эмнэлгээс гараад ажил руугаа..."

12 НАСТАЙ ОХИН АЙЛ ТОЛГОЙЛОВ
Яг энэ үеэр аав маань Москва руу М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд сурахаар явах боллоо. Л.Түдэв гуай аавыг нь дуудаад “Давааням аа, чи хүүхдийн зохиол бичдэг хүн. Яваад онол номыг нь сураад ир. Монголд мэргэжлийн хүүхдийн зохиолч хэрэгтэй байна...” гэжээ. Ийм хүнд байдалтай ар гэрээ орхиод явна гэдэг аавд нь амархан байгаагүй байж таарна. Гэр бүлээрээ хэлэлцээд аавыгаа явсан нь дээр гэж үзсэн. Л.Түдэв гуай ч бас ухаантай хүн учраас, өнөөдөр хэцүү ч маргааш энэ гэр бүлд хэрэгтэй гэж үзээ биз дээ.

"...Айлын том охин би дөнгөж 3-р анги, доороо 4 дүүтэй, 2 нь цусны өвчтэй. Манайх гэдэг айл цусан дунд л амьдардаг болсон. Аав маань сургуульдаа явж бид 6 үлдэв. Бидэнд туслах ах дүү гэх юм байхгүй, ээж минь өнчин. /Ээжийнхээ өр өвтгөм түүхийг хожим номдоо заавал оруулна аа/
Ээж хоёр дүүг сахиж эмнэлэгт хоноод завсар зайгаар нь маханд оочирлоно. Заримдаа намайг махны оочирт зогсооно. Би тэнд нь даруулчих гээд заримдаа махтай, заримдаа махгүй ирнэ. Ээж хоёр дүүтэй эмнэлэгт, 3-р ангийн би хоёр дүүтэйгээ Цэргийн оёдлын үйлдвэрийн хэдэн ажилчдынхаар тойрч хэсэж амьдардаг болов. Ингэсээр сүүлдээ залхлаа. Сайхан ааштай айл ч байна, аягүй айл ч бишгүй. Заримдаа хүүхдүүд нь шоглоно, гадуурхана. Жил тойрон айл хэсэж явсны эцэст 4-р ангид ороод би гэртээ дүү нараа хараад үлдэж байхаар шийдсэн. Амттай амтгүй хоол хийж дүүтэйгээ хооллоно, бас эмнэлэгт байгаа ээж, дүү нартаа мөнөөх хоолоо хүргээд цус нөж дүүрэн улаан нялга хувцас, даавууг нь гэртээ угаахаар авч явна. Өлгийтэй бага дүүгээ сүүгээр угжина. Худагт оочирлож усаа авна. Өвөл л амаргүй байсан даа. Худаг аймаар урт оочиртой, 3,4 цаг осгож үхтлээ зогсож зогсож арван литрийн хоёр бидоноор 20 л ус авна. Ирээд л түүгээрээ бөөн цустай даавуу, футболка цамц, өмд хувцас хунарыг нь угаана. Цустай даавууг зөвхөн хүйтэн усаар л угаана. Хүйтэн усанд тийм олон юмыг өдөр бүхэн угаахаар гар мэдээ алдаж бамбайсан улаан юм л болчихно. Дүү нарын маань зовж байгаа тарчлаан, ээжийн эдэлж байгаа зовлонгийн дэргэд энэ бол юу ч биш гэдгийг 4-р ангийн охин бүрэн ухаарч ар гэрээ бүтэн дааж явна.
Эмнэлэгт ээж дүүгээ эргэж очино гэдэг бас амаргүй ажил. Тэр болгон оруулахгүй, тэр үед эмнэлгийн ариун цэврийн дэг журам их л хатуу, чанга байсан. Яаж ийж байгаад эмнэлгээс цустай хувцас, даавуунуудаа аваад шөнөжин угаахдаа дүү нараа өрөвдөөд уйлаад л суудаг байж билээ. Шөнөдөө угааж хатаагаад маргааш цэвэр даавуу хүргэж өгөх ёстой.
Оочирлож авсан жаахан ус нь цустай даавуу угаасаар дуусчихна, самбаачилж усаа зөөх хэрэгтэй. Өглөө ээждээ цэвэр даавуу аваачиж өгч бохирдсоныг нь аваад, цэцэрлгэээс хоёр дүүгээ авна. Багыг нь гайгүй болохоор эмнэлгээс гаргаад хааяа цэцэрлэгт өгдөг байсан юм. Би хичээлээ тараад том дүүгээ авна, дараа нь Батнасангаа яслиас авна. Тэгээд арай том дүүгээ хормойноосоо бариулаад “За эгчийнхээ хормойг тавьж огт болохгүй шүү! Чанга бариад яваарай” гээд Батнасангаа тэвэрнэ. Хажууд нь цүнхээ барина аа бас. Гар тасарчих гээд аймаар өвдөнө. Өөрөө дөнгөж арван хэдхэн настай жаахан юм болохоор тэвэрт байгаа дүүгээ алдчих гээд байсгээд хашаанд нааж зогсож гараа амраана. Том хүн таарахаар, “Яанаа, ээ чааваас аа, энэ хэдийн явж байгааг ээ...” гээд гаслаад л өнгөрнө. Зарим нэг нь жаахан зам дөхүүлж тусална. Тийм тусч том хүн таарвал маш их баярлана. Ийм зутруу юм явж байж бас нөгөө хоёрынхоо цэцэрлэгээс өгсөн чихрийг идээд явна аа, гудийхгүй шүү дээ! Орой бүхэн цэцэрлэг тарахад өгдөг тэр чихэр л энэ бүхнийг давах их том шалтгаан болж байгаам чинь...
Ингээд гэртээ ороход юу угтдаг гэж бодож байна, нөгөө өлгийтэй бага дүү гэртээ орон дээр байна. Хажууд нь нэг том хоолны халбага тавьчихсан. Хоолны халбага тавихаар айдаггүй юм билээ гээд нэг дом сонсчихсон, дүүгээ айж уйлах вий гээд дом хэрэглэж байгаа нь тэр. Ороод үнсээ бужигнуулж галаа түлнэ. Өлгийтэй дүүгээ угжина. Өлгийг нь задалж, баасыг нь хусаад, дүүгийнхээ баас шээстэй даавуу, эмнэлгээс ирсэн цустай даавуу, хувцаснуудаа угаана. Ингэж их ажилласан хүн чинь нам унтана шүү дээ. Ээж шөнийн ээлжээс буугаад шөнө 1 цагт гэртээ ирэхээр нь хаалгаа тайлж өгөхгүй. Огт сонсохгүй нам унтаж байгаа юм чинь..."

ГАНЦААРХНАА АМЬД ҮЛДЭВ
Амьдрал ийн үргэлжилсээр арай жаахан том болж эмнэлэгт ээжтэйгээ ээлжилж дүү нараа сахихтайгаа боллоо. Эмнэлэгт цусны өвчтэй хүүхдүүдийг нэг том өрөөнд байлгах бөгөөд хүүхэд бүрийг шилэн ханаар тусгаарласан, түүнийгээ “бокс” гэнэ. Арван хэдэн хүүхэд хэвтэнэ. Өдөр бүхэн шахам хүүхдүүд нас бараад хажуу дэргэдээс шарил аваад гарах нь аймаар, бас өрөвдмөөр, шархирмаар. Нэг удаа намайг дүүгээ сахиж байхад бүх хүүхэд нас бараад ганц манай дүү л тэр тасагт үлдэж билээ. Сүүлд бодоход VIII фактор л тасалдсан шиг байгаа юм. Ёстой аймаар. Ганц миний дүү Амараа амьд үлдсэн. Дүүг минь ингээд нэг л өдөр аваад явах юм шиг санагдаж ганцаархна тасагтаа амьд үлдсэн дүүгээ тэврээд уйлж билээ...

Цусны өвчтэй хүүхдүүд хамар амаараа цус алдана. Шүд авахуулж болохгүй, гараа зүсэж болохгүй, цус нь тогтохгүй. Гадагшаа цус алдахаас гадна дотуураа бас алдана. Дотуур цус алдахаараа өвдөг тохой зэрэг хөдөлгөөнтэй үеүд дээрээ бамбайгаад хавдчихна. Тэр хавьд нь хүрэхийн аргагүй, буцалж байгаа мэт халуу шатна. Тэгээд орь дуу тавиад уйлна. Бид яах ч аргагүй, дэмий л хүйтэн усаар шавшина, дагаж уйлна.
Авах арга хэмжээ нь тэрхүү дутуу VIII фактор плазмыг дуслаар хийх ёстой. Гэтэл тэр нь хүрдэггүй. Тэгээд орь дуу тавьсаар байгаад л хүүхдүүд үхдэг байсан. Тэр үед цусны өвчтэй хүүхдүүд зүрхний өвчтэй хүүхдүүдтэй хамт нэг тасагт байдаг байсан. Хүүхдүүд зүрхний өвчнөөр бас их үхнэ. Одоог бодвол анагаах хэцүү байж дээ. Сүүлд хоёр тасаг болгож хуваагаад, одоо бол цусны өвтэй хүүхдүүд хорт хавдартай хүүхдүүдтэй нэг тасаг болгосон шиг байна лээ.

АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ БИШ АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨ...
За тэгээд ардчилсан хувьсгал болж зах зээлийн нийгэмд шилжсэний дараа бүх юм орвонгоороо эргэлээ. Нөгөө ховор ч гэсэн хааяа олддог байсан плазм бүүр олдохоо байсан. Цусны донор ч байхгүй болсон, нас баралт бүүр аймаар боллоо. Ер нь л цусны өвчтэй хүүхдүүдэд амьд гарах ямар ч найдваргүй болсон гэсэн үг.
Яагаад миний дүү ийм өвчтэй төрчихөв өө гэж харамсдаг байсан жаахан охин арай том болоод тэр олон хүүхдүүдийн зовлон шаналал, үхлийг дэргэдээс нь хараад энэ өвчний талаар сураглаж судалж эхэлсэн. Хүний цусанд 16 фактор байдаг, тэрний 8-р фактор зарим хүнд байхгүй, цаанаасаа дутуу төрдөг. VIII фактор нь байхгүй хүүхдүүдийн цус нь бүлэгнэдэггүй юм байна. Цаанаасаа л дутуу төрсөн, яах ч аргагүй...
Тэгээд үүнийг яаж эмчилдэг юм бол оо, дүүгээ эрүүл саруул болгох арга чарга байдаг юм болов уу? Гэтэл Монголд бүрэн дүүрэн эмчлэх аргагүй. Монголын 3 сая хүрэхгүй цөөхөн хүн ам, түүн дотор хэтэрхий цөөхөн цусны донортой. Тэдгээрийн цуснаас VIII факторыг нь ялгаж авна. Тэр нь маш бага хэмжээгээр гарна. Дээр нь манай улсын технологи тааруухан учраас цөөхөн донороосоо багахаан хэмжээгээр гаргаж авсан VIII факторын концентрац нь маш бага. Тийм жаахан фактор нь өвчтэй хүмүүстээ аманд ч үгүй, хамарт ч үгүй. Хэдэн зуун хүний цуснаас 20 граммыг л гаргаж авна. Гэтэл энэ бэлдмэлийг 30-40 хоног тутамд 250-300 мл, өвчин хүндэрсэн үед багадаа 500 мл, түүнээс дээш хэмжээгээр өвчтөнд хийх ёстой байдаг. Тэгэхээр ийм өвчтэй хүмүүс Монголд бол үхэх л тавилантай.
Харин гадаадад бол өөр. АНУ, Канад, Их Британи, Швед зэрэг хөгжингүй орнуудад дээд зэргийн цэвэршүүлсэн VIII факторын концентрат, хиймэл цус зэргийг өндөр технологиор үйлдвэрлэдэг, тиймээс тэндхийн хемофилтэй өвчтөнүүд цус алдахгүй, үе мөчний хүнд гэмтэлд орж тахир татуу болохгүй, эрүүл хүмүүсийн адил урт насалж, хичээл сургуульдаа явж, ажил хөдөлмөр эрхэлдгийг олж мэдлээ. Тэгээд ерөөсөө Монголынхоо ийм хүмүүст туслахаар сэтгэл шулуудаж Монголд Хемофилийн Холбоог байгуулахаар шийдлээ.

МОНГОЛЫН ХЕМОФИЛИЙН ХОЛБООГ БАЙГУУЛЛАА
Хүүхдийн зохиолч аав маань нэг муу бичгийн машинтай, түүн дээрээ хамаг юмаа бичнэ. Аав надаар номоо бичүүлнэ, би аавынхаа бичээчээр давхар ажилладаг гэсэн үг. Аав гараар бичсэнийг нь би бичгийн машинд бичдэг байлаа. Зохиолч аавын маань цор ганц үнэт өмч – ажлын багаж хэрэгсэл нь хүнээс хямдхан худалдаж авсан хуучин бичгийн машин байсан юм. Тэр нь бас эвдэрхий, бичиж байтал гар нь тасхийтэл гүйчихнэ. Түүнийг нь үсрүүлчихгүйн тулд нэг гараараар гарыг нь тогтоож бариад нөгөө гараараа тоншино.
Аавынхаа бичгийн машинаар цусны өвчтэй хүүхдүүдийн тухай, тэр айхтар өвчний утга учрын талаар танилцуулга бичнэ. Ч.Шарав эмчээсээ баахан юм асууж байгаад л бичээд байна. Арайхийж бичсэн хэдэн цаасаа бариад, “Ийм хүүхдүүдэд туслаач...” гээд үүгээр түүгээр явна аа. Онгорхой хаалга болгоныг л татаж үзнэ. Ингэсээр Монголын Хемофилийн Холбоогоо байгуулаад авлаа. Холбоо байгуулах ч яахав байгуулчихлаа, одоо хүүхдүүддээ бодтой тус болох ёстой. Нэгэнт Монголд байхгүй, үйлдвэрлэж чадахгүй, асар үнэтэй тэр факторыг гадаадаас л тусламжаар оруулж ирэхээс өөр аргагүй. Энэ талаар дотоодод хөөцөлдөөд нэмэргүй, гадагшаа хандах ёстойг ойлголоо. Ингээд Моёобуугийн Оюунбилэг найзын маань өгүүлж баршгүй хувь нэмэр хүчин чармайлтаар гаднын байгууллагуудтай холбогдсон юм.

Тэгж яваад ТАСИС хөтөлбөрийн нэг герман хүнтэй танилцсан. Одоо Германы ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Розбах. Надад нэг найз маань зөвлөхдөө, ТАСИС дээр монгол хэлтэй герман байгаа, тэнд оч гэсэн. Би очлоо. Ярьсаар байгаад цээжилчихсэн мөнөөх үгнүүдээ хэллээ, ийм өвчтэй хүүхдүүд Монголд үхээд дууслаа, гадаад ертөнцтэй холбож тэдэнд туслаач гээд л. Розбах, “Бид тэнэмэл хүүхдүүдтэй л ажилладаг, манай төсөл тийм л зориулалттай. Би чамд өөр хүн зааж өгье” гээд “Хумболдтын их сургуулийн оюутан, монгол судлаач болж байгаа нэг бүсгүйд таны энэ захидлыг дамжуулъя” гэсэн. Байдаг л ийм нэг дипломат хариултаас би нэгэнт залхсан байлаа. Тийм ч их итгэл төрсөнгүй. Угаас улс орон нь орвонгоороо эргэчихсэн, тийм зовлонтой хүмүүсийг тоох хүнгүй, өвчтэй нь байтугай эрүүл нь амьдрахад хэцүү болсон байсан цаг.

ХАЙРТАЙ ДҮҮГЭЭ АЛДЛАА, ЭГЧИЙГЭЭ УУЧЛААРАЙ...
Юу ч бүтэхгүй, сэтгэлээр уначихсан явж байсан чинь Шарав эмч нэг өдөр дуудлаа. Хоюулаа мөнөөх л өвчтөнүүдийнхээ зовлон бэрхшээлийг ярьж байснаа Шарав эмч, Улаанбаатарын бүх эмнэлэгт цус хүрэлцээгүй, аймгуудад бүр цусны төв ч байхгүй. Донорын цуснууд төрөх эмнэлгүүд, гэмтэл зэрэг бүх эмнэлэгт тараагддагаас гадна тэр бүх цусыг айлуудад хэрэглэдэг энгийн хүнсний хөргөгчид хадгалдаг. Уг нь цус хадгалдаг тусгай хөргөгч байх ёстой, стандарт хангахгүй энгийн хөргөгчид цус амархан мууддаг тухай ярилаа. Цус хадгалдаг зориулалтын хөргөгч нь өндөр температурт олон цагаар хадгалдаг технологийн горимтой байдаг юм байна. Тэр хөргөгчийг нь авах мөнгө цусны төвд байхгүй. “Мормоны шашны байгууллага Монголд олноор байдаг юм байна, тэднийх “Дезерт” гээд олон улсын байгууллагатай, тэнд очиж хөргөгч гуй...” гэлээ. Би тэр Мормоны сүмд нь давхиж очоод Бишоп гэдэг номлогч дээр нь орж мөнөөх л зовлонгоо баахан ярилаа. Гэтэл тэд цаашаа АНУ руугаа яриад жилийн дараа хоёр том цусны хөлдөөгч авчирч өгсөн дөө. Ядаж нэг ч гэсэн ажил бүтээгээд сэтгэл санаа арай дээрдсэн. Гэсэн ч энэ хооронд VIII фактор хангалтгүйгээс том дүү маань цус алдаж насан эцэслэлээ.

Ямар ч нөлөөгүй ядруухан эгч нь зогсоо зайгүй л хөөцөлдөж байна шүү дээ, миний дүү жаахан хүлээж болсонгүй юу эгчийгээ... Би ямар арчаагүй, өөдгүй эгч вээ... Өөрийгөө харааж сэтгэл гутралаа гэтлэхэд дараагийн дүүгийнхээ амийг аврах хүсэл л эрч хүч өгсөн байх. Нулимсаа шударч сэтгэлээ хатамжлаад ажлаа үргэлжлүүллээ.

Нэг өдөр гэртээ байж байтал монголоор муухан ярьдаг гадаад эмэгтэй над руу ярилаа . Розбах таны захидлыг надад өгсөн, би Улаанбаатарт ирсэн байна, уулзах уу? гэхээр нь Сүхбаатарын талбайд болзлоо. Миний үеийн шар үстэй хүүхэн байна. Монгол хэл нь их муу юм аа, гэхдээ германаар А байхгүй надаас мэдээж дээр. Тэгээд хоюулаа хэл, хөл, гар, нүд, ам, бүхий л эрхтнээ оролцуулж байгаад арайхийн ойлголцлоо. Тэр бүсгүйг Инис гэнэ. “Би гудамжинд гарсан, ээж аав нь архинд орсон, шоронд орсон, нас барж өнчирсөн хүүхдүүдэд тусалдаг. Германаас мөнгө цуглуулаад нэг хүүхдэд 20 марк өгдөг. Тэр ажлаа ТАСИС хөтөлбөрөөр давхар хийдэг байсан, одоо тусад нь гаргахгүй бол болохгүй боллоо, мөнгө төгрөг нь заримдаа дундаасаа алга болдог...” гэж ойлголоо. Тэгээд Инис надад “Чи надтай байнга уулзаж байгаач, би монгол хэлээ сайжруулмаар байна” гэсэн. Хүнээс юм салгах гэж байгаа хүн чинь уухайн тас зөвшөөрөөд Инистэйгээ найзалж хаа ч явсан хамтдаа боллоо. Өдөр бүр л цусны өвчтэй хүүхдүүдийн зовлонгийн талаар миний яриаг сонсдог Инис маань нэг өдөр “Би таны хүүхдүүдэд тусалъя!” гэлээ. Нөгөө ядуу, асран халамжлах хүнгүй хүүхэд тус бүрт сар бүр өгдөг 20 маркаа манай цусны өвчтэй хүүхдүүдэд өгөхөөр боллоо. Гэхдээ тэр үед дийлэнх нь нас барчихаад тун цөөхөн хүүхэд үлдсэн байсан даа, 7,8 л байсан байх. Тэдэнд сар бүр 20 марк өгдөг болсон. Тэр мөнгө бол хүүхдүүдийн өвчинд тус болохгүй, ядарсан ар гэрт нь л нэмэртэй байсан байх даа.

МИНИЙ ДҮҮД ФРАНЦ ОРОН ТУСЛАХ БОЛТУГАЙ, ХАРИН ЭГЧ НЬ МОНГОЛЧУУДДАА ТУСАЛНА!
Яаж энэ хүүхдүүдийн шаналлыг багасгах вэ, яавал гадаад орны ижил төстэй хүүхдүүд шиг нийгмийн амьдралд энгийн хүн шиг оролцдог болгох вэ?... Улаа эргэтэл хөөцөлдсөөр Моёобуугийн Оюунбилэгийнхээ хүчээр жижигхээн холбоогоо Дэлхийн Хемофилийн Холбооны гишүүн болгож орхилоо.
ДХХ-ны гишүүн болмогц энэ чиглэлийн дэлхийн олон улсын хуралд монголчууд оролцох эрхтэй болов. Францад болох нэгэн хурлын урилга ирлээ. Нэг дүүгээ энэ өвчнөөр алдаад үлдсэн ганц дүүгийнхээ амь насыг аврах тангараг өөртаа тавьсан Аззаяа дүүгээ энэ хуралд явуулахаар шийдэв. Хуралд дүү явна, тэнд очоод хурлын хоёр дахь өдөр дүүг зочид буудлаас эгчийнх нь ярьсан монголчууд хулгайлна. Дүү минь Монголд дахин ирэхгүй. Цусны өвчтэй хүмүүсийг насан туршид нь эрүүл хүн шиг байлгадаг VIII фактор талх шиг, хүнс шиг тусгай зориулалтын хөргөгчид байж байдаг Францад миний дүү яг л эрүүл хүн шиг урт насалж сайхан амьдарна...
Найз нөхдөөрөө дамжуулан Франц дахь бүх зохицуулалтыг хийгээд дүүгээ Франц руу үдлээ. “Хоёр дахь өдрийн орой зочид буудлаасаа зүгээр л салхилж байгаа энгийн хүн шиг гараарай, хэнд ч сэжиг авахуулж болохгүй. Чамайг монголчууд ирж авна... Миний дүү урт насална аа, хайртай шүү...”
Дүүг минь тэнгэр ивээг! Эгч нь энд байгаа хүүхдүүдэд тусална, миний дүүд Франц орон туслах болтугай! гээд дүүгээ үдлээ. Сайхан сэтгэлт монгол ахан дүүсийн ачаар дүү минь Францын Реймс хотод ийнхүү цагаачлан амьдрахаар боллоо. Хүнд өвчинтэй тул амьдрах эрх нь төдөлгүй гарлаа. Энд тэнгэрийн од мэт ховор мөнөөх VIII фактор Францын аль ч эмнэлэгт зориулалтын хөлдөөгч дүүрэн мэлтэлзэж, шаардлагатай бүх өвчтөнд товлосон хугацаанд хийж байгаа нь мөрөөдлийн диваажин, үлгэрийн орон мэт ээ...

Хэсэг хугацааны дараа Аззаяа эгчийн нь ухаан тавин хөөцөлдсөн ажил биеллээ олж Монголын Хемофилийн Холбоо Дэлхийн Хемофилийн Холбооны гишүүн болсноор мөнөөх ховор факторууд хандиваар ирэх боллоо. Энэ цагаас байдал өөрчлөгдөв. Тусламжаар өндөр концентрацтай цэвэршүүлсэн VIII фактор, идэвхжүүлсэн рекомбинант VIII Фактор, Ново Севэн зэрэг орчин үеийн өндөр технологиор хийгдсэн, асар өндөр үнэтэй эмчилгээний бэлдмэлүүдийг Дэлхийн Хемофилийн Холбооны буцалтгүй тусламжаар авах боллоо. Ингээд ямар ч байсан Монголд цусны хүнд өвчтэй хүүхдүүд хүндрэхгүй, амь нас нь эрсдэхээргүй түвшинд хүрлээ. Түүнээс болж амь насаа алдах аюул алсрав.
Нэгэнтээ эгч нь дүүтэйгээ яриад “Миний дүү эх орондоо ирэх үү? Ямар ч байсан үхэхээргүй түвшинд хүрлээ шүү дээ...” гэвэл дүү нь “Тэр ховрын VIII фактор энд хэзээд бэлэн байж байдаг юм байна, эгч минь. Би тэнд очиж хүүхдүүдийн амьдрах боломжоос хугаслаад яахав дээ...” гэсэн нь Монголын нөхцөл байдалд зүрх нь үхэж, нэг ч гэсэн хүүхдийн амьд явах боломжоос би хумслаад яахав гэсэн хүсэл нь байлаа. Уг нь эгч нь нөхцөл байдлыг орвонгоор нь эргүүлсэн, гэтэл дүү нь түүнийг төсөөлөхгүй өөрийн үзсэн зовлонгоо бусад хүүхдэд үзүүлэхгүй л гээд байгаа хэрэг. Аргагүй шүү дээ, VIII фактор нь дэндүү ховор, их цус алдаад, орилоод хавдаад хамаг цусаа юүлээд байгаа үед л арайхийн бага тунгаар хийж тогтоодог байсан тэр хүнд үед Монголд байсан юм чинь. Заримдаа их тунгаар хийхгүй бол тогтохгүй. Харин эгч нь хөөцөлдсөөр ийм гамшигт үе өнгөрснийг дүү нь төдий л төсөөлөхгүй байсан хэрэг.

Бас дээр нь дүү нь асар өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй байсан нь француудын хүндэтгэлийг хүлээгээд хамгийн хүндтэй эмчлүүлэгч нь болоод байсан тул тэндээс явах сонирхол дүүд нь төрөөгүй хэрэг. Хүнд өвчнөөсөө болоод жилийн 12 сарын 9 сарыг эмнэлэгт өнгөрүүлдэг, тиймээс сургуульд сурч чадаагүй. Гэсэн ч хүүхдийн зохиолч аавынхаа номын сангийн бүх номыг дуустал хорхойсон уншсан, шатар тоглож сурсан байлаа. Францад очмогцоо л эмч сувилагч нарт Францын гайхамшигт түүхийг нь ярьж өгч, алдартай хүмүүс, нэрт жанжид, төрийн зүтгэлтнүүд, удирдагчдын нь тухай гайхалтай түүхүүдийг хүүрнэсээр француудын хайрыг бүрэн эзэмдсэн байжээ. Хайртай дүү нь Францад үлдсэн насаа аз жаргалтай өнгөрөөхөөр шийдсэнийг эгч нь эсэргүүцэж дөнгөөгүй.

Гэсэн ч удаагүй дүү нь харийн оронд өөд болсон гашуудалт мэдээг авсан. Гэхдээ цусны өвчнөөсөө болж өнгөрөөгүй, Монголд байхдаа олонтаа тархиндаа цус алдаж түүнээс үүдсэн өөр төрлийн өвчлөлөөс болж хорвоог орхисон байлаа. Дүүгийнхээ чандрыг харийн орноос элгэндээ тэвэрч авчрахдаа Аззаяа, дүү нарынхаа төлөө зориулсан бага насаа дурсаж, тэднийгээ, бас үхэхгүй ч байж болох байсан дүү нартайгаа адилхан хүүхдүүдийг дурсаж элгээ эгшээж, гунигаа нулимсаараа угааж явлаа...

АЗЗАЯАГИЙН ЗҮТГЭЛЭЭР ОЛСОН АЗ ЗАЯА...
Гэхдээ энэ уйгагүй эмэгтэйн хүчээр өнөөдөр Монголд цусны өвчнөөр хүүхдүүд үхэхээ больсон. Тэд яг л Англи, Канадад амьдардаг хүүхдүүд шиг өндөр хөгжилтэй орны өндөр тунтай факторыг тусламжаар хэрэглэж жирийн хүүхдүүд шиг сурч, амьдрах боломжтой болсон. Сүүлийн арван жилд 10 сая долларын VIII фактор буцалтгүй тусламжаар оруулж ирсэн нь зүгээр л амьдрал бэлэглэсэн буяны үйлс байлаа. Одоогийн ханшаар бол 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан гэсэн үг. Аззаяагийн эхлүүлсэн энэ нүсэр үйлсийн ачаар анх 2016 онд VIII фактор худалдаж авах 310 сая төгрөгийг төсөвт суулгаж байсан бол өнгөрсөн онд 3 тэрбум төгрөг болж арав дахин нэмэгджээ. Ухаан орсон цагаасаа дүү нарынхаа цустай даавуу цамцыг угааж, ховорхон өвчтэй азгүй дүү нараа өрөвдөн эмтэрсэн эгчийн зүрх энэ хүртэл явсан.

Гэхдээ Аззаяагийн “азгүй” дүү нарын ачаар АЗЗАЯА эгчийн сэтгэлийн хүчээр өнөөдөр цусны өвчтэй Монголын хүүхдүүд АЗЗАЯАтай болсон. Тэд залуугаараа хорвоог орхихоо больж, энэ орчлонг хүн шиг туулах эрхтэй болсон АЗ ЗАЯАТАЙ хүмүүс...
Даваанямын АЗЗАЯА шиг хүмүүсийн халуун сэтгэл, уйгагүй зүтгэлийн хүчээр зарим хүн удаан амьдарч урт наслах аз заяатай болсноо мэддэггүй ч байж мэднэ. Гэхдээ энэ нь АЗЗАЯАД хамаагүй...

"2000 оны сонгуульд явж байтал ээж өнгөрсөн. Би амьдралдаа хэзээ ч үүн шиг ихээр гашуудахгүй гэдэгтээ итгэдэг. Ээжийнхээ шарил дээр “Ээж ээ, та хүн хүнээс илүү зовсон. Бүх ээж үрээ өсгөх гэж зовдог. Харин та хүүхдүүдээ зүгээр л нэг өдөр ч гэсэн амьд үлдээх гэж хэнээс ч илүү зовсон. Хоёрын хоёр үрээ бүх насаараа сахиж эмнэлэгт хэвтэхдээ охиндоо, эрүүл хүүхдүүддээ халамж тавьж чадсангүй гэж гомдсон юм биш байгаа... Амьдралынхаа бүх цаг хугацааг нэг бол цэргийн оёдлын үйлдвэрт оёдлын машины ард, тараад эмнэлэгт, бас махны оочирт... Бүх ээжид бурхан ийм хүнд хатуу тавилан оноодоггүй байх. Та бурхны оноосон тавиланг баатарлагаар тууллаа ээж ээ..." гэж ээжийнхээ алтан шарилд хэлж байлаа...
Одоо миний ээж шиг тавиланг өөр ээж туулахгүй болсонд сэтгэлд жаахан ч гэсэн гэгээ татдаг даа...

SQUID GAME Lounge&Pub
18/02/2025


SQUID GAME Lounge&Pub

Happy valentine’s day
13/02/2025

Happy valentine’s day

Нээлтийн урамшуулал зарлалаа Та бүхэн манайхыг зориод ирээрэй
12/02/2025

Нээлтийн урамшуулал зарлалаа
Та бүхэн манайхыг зориод ирээрэй

Address

Ulaanbaatar
11002

Opening Hours

Monday 11:00 - 05:00
Tuesday 11:00 - 05:00
Wednesday 11:00 - 04:00
Thursday 11:00 - 04:00
Friday 11:00 - 04:00
Saturday 11:00 - 04:00
Sunday 11:00 - 04:00

Telephone

+97699301365

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lofty Lounge & Vip Karaoke posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share