04/09/2026
🏗️ 100 ЖИЛИЙН ТҮҮХ — 100 ЖИЛИЙН БҮТЭЭЛ 🇲🇳
Нэгэн зууны турш Монголын хот, суурингийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж, тоосго бүрээр ирээдүйг босгож, барилга бүрээр шинэ амьдралын орчныг бүтээж ирсэн үе үеийн барилгачид, инженерүүд, бүтээн байгуулагчдадаа хүндэтгэл дэвшүүлье.
Өндөр сүндэрлэх барилга бүрийн цаана хөдөлмөрлөсөн олон хүний хичээл зүтгэл, ур чадвар, тэвчээр, хариуцлага, эх орноо гэсэн сэтгэл шингэсэн байдаг.
Өнгөрсөн 100 жилийн бүтээн байгуулалт бол зөвхөн барилга байгууламж бус, Монголын хөгжил дэвшил, олон мянган айл өрхийн амьдралын орчныг бүтээсэн түүх юм.
Өнөөдөр бидний бүтээж буй бүхэн маргаашийн хотыг, маргаашийн амьдралыг, маргаашийн ирээдүйг бий болгоно.
🎊 Барилгачдын 100 жилийн ойн баярын мэнд хүргэе!
Дэлгэрэх Апартмент хотхон.