04/09/2026
Уран бүтээлч М.Болортуяа, Н.Мөнхбат, Э.Түвшинтөр нарын гайхалтай бүтээлүүдээс бүрдсэн "GREATNESS OF MONGOLIA" хамтарсан үзэсгэлэнгийн нээлтэнд таныг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Гурван уран бүтээлчийн өөр өөрийн ертөнц, мэдрэмж, үзэл санаа нэгэн орон зайд огтлолцож, хүний дотоод сэтгэл, сүнслэг чанар, энерги болон Монголын байгалийн амьд өнгө төрхийг өвөрмөцөөр илэрхийлжээ. Энэхүү үзэсгэлэн нь Монголыг зөвхөн газар нутаг хэмээн бус, бүтээлч сэтгэлгээ, өв уламжлал, мөнхийн үнэ цэнийн эх сурвалж хэмээн харуулахыг зорьсноороо онцлогтой.
Уран зураг, уран баримлын бүтээлүүдээр дамжуулан Монголын гоо үзэсгэлэн, сүнслэг чанарыг хамтдаа мэдэрцгээе.
Нээлтийн ажиллагаа: 9 сарын 9 | 18:30 цагт
📍 Байршил: Кемпински Хаан Палас зочид буудал, Улаанбаатар
🗓 Үзэсгэлэн үргэлжлэх хугацаа: 9 сарын 9 – 11 сарын 9
Урлаг болон соёлын энэхүү үдэшт таныг морилон саатахыг хүндэтгэн хүлээж байна ✨
We are delighted to invite you to the opening of the "GREATNESS OF MONGOLIA" joint exhibition, featuring extraordinary works by artists Bolortuya.M, Munkhbat.N and Tuvshintor.E.
This exhibition brings together three distinct artistic perspectives into a single space expressing the inner soul, spirit, energy, and vibrant nature of Mongolia. It merges tradition with innovation, highlighting the intersection between cultural heritage and contemporary artistic vision.
Beyond mere geography, "Greatness of Mongolia" reflects creativity, heritage, and timeless values. Through fine paintings and sculptures, we celebrate the beauty, spirit, and artistic legacy of Mongolia.
Opening Reception: September 9 | 18:30
📍 Location: Kempinski Hotel Khan Palace, Ulaanbaatar
🗓 Exhibition Dates: Sep 9 – Nov 9
We look forward to welcoming you to an evening of art and culture! ✨